Ираны сайд: Гитлер, Чингис хаан нар соёлыг үзэн ядагчид байсан

2020-01-09 201

Өнгөрөгч долоо хоногийн Мягмар гарагт Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яамны байр руу Ираны талыг баримтлагчид дайран орж, элчин сайдын яамны үйл ажиллагааг нь зогсоосон. Энэхүү эсэргүүцлийг Ираны талыг баримтлагчид генерал К.Солеймани гэгч зохион байгуулсан гэж АНУ буруутгаж байсан юм.

Эл үйл явдалтай холбоотойгоор Ираны Гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи “АНУ-ын Ерөнхийлөгч манай улсын соёлын өвүүд болон онцгой цэгүүдэд халдахаар заналхийлсэн нь бидэнд Монголчууд болон алан хядагч бүлэглэлүүдийн дайралтыг санагдууллаа” гэж мэдэгджээ.

Мөн Ираны Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд Мохаммад Жавад Азари-Жахроми твиттер хуудсандаа “Исламын Улс, Гитлер, Чингис! Тэд бүгд соёлыг үзэн ядагчид байсан. Трамп бол хослол өмссөн террорист юм. Тэр түүх уншвал Аугаа Иран үндэстний соёлыг хэн ч устгаж чадахгүй гэдгийг удахгүй ойлгоно” хэмээн жиргэжээ.

Холбоотой мэдээ