АВСТРАЛИЙН АРД ТҮМЭН , АН АМЬТДАД ТУСЛАХААР ЕРӨӨЛИЙН НОМ ХУРЛАА

2020-01-08 138

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд өнөөдөр 11 цагт Австрали улсын нийт нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн гамшигт өртсөн хүмүүс, ан амьтдын сайн сайхны төлөө ном хурж, нийтийн залбирал үйлдсэн юм.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос оролцсон байна. ГХЯ-ны Ази, номхон далайн газар нь Азийн орнууд болон Австрали, Шинэ Зеланд улсуудыг хамаардаг юм.

Э.Сарантогосыг нийтийн залбирал үйлдэх үйл ажиллагаанд оролцсоныг харсан хүмүүс “Гадаад яам Австралийн төлөө Ганданд ном уншуулж байна” хэмээн хошигносон аж. Үнэндээ, энэхүү үйл ажиллагааг Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацангаас санаачлан, үйлджээ.

Холбоотой мэдээ