Хоёр настай хүүхдийг ганцааранг нь гэрт үлдээснээс болж хөл, гарын үзүүр нь хөлджээ

2020-01-06 138

Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр настай хүүхдийг нэг хоног харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь үлдээсэн хэрэг энэ сарын 4-ний 16 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Хоёр настай А-г түүний ээжийнх нь төрсөн эгч буюу нагац эгч нь нэг хоногийн турш монгол гэрт ганцааранг нь үлдээгээд явснаас үүдэн хүүхдийн гар, хөлний үзүүр хөлджээ. Хүүхдэд эмнэлэгийн тусламж үзүүлж, биеийн байдал нь тогтворжин сайжирч байгаа бөгөөд аймгийн хүүхэд, гэр бүл залуучдын хөгжлийн газрын хамгаалах байранд хүргэжээ. Тус хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Холбоотой мэдээ