Б.ЧИНБАТ , А.САРНАЙ НАРТ ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА

2020-01-06 303

Уран бүтээлч сайхан хос хайрын хүч, сэтгэлийн тэнхээ, залуу халуун насны эрч хүчээр хэцүү нэрт хүнд өвчинтэй тэмцэн сар гаруйн хугацааг өнгөрөөв. Алс хол, хүний нутагт хүндхэн байдалд байгаа тухайгаа сая л уран бүтээлийн андууддаа хэлсэн байна. Тэднээс мэдээлэл авсан даруйдаа сонгодог, үндэсний, рок, поп чиглэлийн уран бүтээлч нөхөд нь хүнд өвчинтэй хамтдаа тэмцэж буй хосод, тэдний гэр бүлд туслахаар санаа нэгдэн хөдөлж эхэллээ. Уран бүтээлч залууст эрүүл энхийг хүсэж буй хүн бүхний сонорт энэ мэдээллийг хүргэхийг хүслээ.
“Бөртэ”, “Алтай” хамтлагийн гэхээр хэн ч таних продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа, Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгэсэн бөгөөд мэдээлэл хэдийн нөхдийн хүрээнээс хальж, олон нийтэд хүрчээ. Сайн ч юм боллоо гэж бодож байна.
П.Ганпүрэв найзын бичсэнийг дамжуулъя.
Тэрбээр:
“Сарнайгийн ээжээс ирсэн мессежний дагуу ярьлаа. Мэдээж олны дунд оройлон тэмцэж, хийж бүтээж явсан залуу нас эмнэлэгийн орон дээрээс та бидний дунд эргэн орж ирэхэд наандаж 3 жилийн хугацаа байгаа. Чинбаагүйгээр рок попын салбар уйтгартай, түүнгүйгээр ардын хөгжмийн салбар гунигтай, Чинбаагүйгээрээ Монголын урлагийн ертөнц уйтай. Түүний эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болоод тасалдаж эхэллээ. Хэрэв долоо хоног тасрах аваас бид Чинбаа андаасаа ч хагацаж магадгүй эрсдэлтэй байдалд ороод байна. Гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас Солонгос газарт өдөр бүр эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгааг бидний амьдрал мэднээ. Би өөрийн эрхгүй энэ бүхнийг та бүхэндээ бичиж байна. Хандивын тоглолт хийгээд ч бархааргүй бага хугацаанд наандаж 140 сая төгрөгний эмчилгээний зардалыг төлөхөд Чинбаадаа туслах хэрэгтэй байна.” гэжээ.

Уран бүтээлч сайхан хосод туслах хүмүүс Сарнайтай (Sarnai singer) холбогдох нь байна шүү.
Мөн:
Хаан банк 5212071351
Цогтбаяр Сарнай
Гүйлгээний утга, нэр, утасны дугаараа бичээд хандив илгээж болно.

Анхаарч уншсан хүн бүхэнд БАЯРЛАЛАА

Холбоотой мэдээ