Бөмбөгөр”-өөр овоглосон С.Хорлоо эмээ өөд болжээ

2020-01-06 177

Бөмбөгөр”-өөр овоглосон С.Хорлоо эмээ өөд болжээ

С.Хорлоо эмээг монголчууд сайн танина. Тэрбээр олон арван жил “Бөмбөгөр” худалдааны төвийн худалдаачдад цай зарж, амьдралаа залгуулдаг нэгэн байсан. Одоогоос таван жилийн өмнө олон залуучууд нэгдэж, 6.5 сая төгрөг цуглуулан, С.Хорлоо эмээгийн амьдарч байсан амбаарыг сольж, байшинтай болгож сэтгэлийг нь баярлуулж байсан билээ. Энэхүү сайн үйлсийн аян нь олон нийтийн талархлыг хүлээсэн билээ.Харамсалтай нь, С.Хорлоо эмээ 2020 оны нэгдүгээр сарын 05-ны 10.30 цаг хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Өөрийн үрээ алдаад удаагүй байхдаа өөр хүний хүүг өргөн авч, хүний дайтай хүн болгож өсгөсөн ачтан билээ. “Бөмбөгөр” – өөр овоглуулсан С.Хорлоо эмээ 40 гаруй жил ард түмэндээ аагтай шаргал цайгаа хүртээж явжээ. С.Хорлоо эмээгийн ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

Холбоотой мэдээ