ТӨВ ЦЭНГЭЛДЭХИЙН ГАЗРЫГ ЗАРЫН САЙТААР ЗАРЖ БАЙГАА ЮУ

2020-01-06 129

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4551 ам.метр газрыг 2.6 тэрбум төгрөгөөр үнэлэн худалдах зар “Unegui.mn” сайтад нийтлэгджээ. Нийслэлийн ИТХ-ын хурал өнгөрсөн сард энэ оны төсвөө батлахдаа зургаан барилга байгууламж бүхий өмчийг хувьчлахаар шийдвэрлэсний нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувь юм. Анх 20 гаруй тэрбум төгрөгөөс дуудна хэмээн тооцоолсон энэ өмчлөлийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваад давуу эрхээр олгоно.Хэрэв Т.Нямдаваа худалдан авахаас татгалзвал, нээлттэй дуудлага худалдаанд оруулна гэдгийг хотын даргын орлогч Ж.Батбаясгалан хэлж байлаа. Ямартай  ч ийм шийдвэр гарсан байдаг бол “Unegui.mn” дээрх зарыг нийтэлсэн 9916… утасны дугаартай иргэн барилга барих зөвшөөрөл буюу “А” даалгавартай гэдгийг нь тодотгосон байгаа юм. Зурагт тодруулснаас үзэхэд, Төв цэнгэлдэх хүрээлэн, Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбай болон Хурд хорооллын хоорон дахь хэсгийг ийн үнэлсэн байна.

Холбоотой мэдээ