“Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийн охины баярт очсон Н.Номтойбаяр, Х.Тайван нар маргалдаж, нэгнээ гэмтээжээ

2020-01-03 204

Өнгөрөгч баасан гарагт нэгэн шоу арга хэмжээний үеэр Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван гэгч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын толгойн тус газарт нь шилээр цохиж, түүнд хүнд гэмтэл учруулсан. Иймд Н.Номтойбаяр тус гэмтлээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн охины төрсөн өдрийн баярын арга хэмжээнд уригдсан очсон Х.Тайван, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар маргалдаж, ийнхүү нэгнээ хүнд гэмтээсэн байна.


Холбоотой мэдээ