Улс төр Ж.Чинбүрэн эмчээр дутаа юу

2020-01-02 309

Шинэ оны босгон дээр Хүний гавьяат эмч гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн Хавдар судлалын үндэсний төвийн захирал  өнгөрсөн сарын 31-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн тухайг эх сурвалж мэдээлж байна. Түүний оронд АШУИС-ийн багш Н.Эрдэнэхүүг томилохоор болжээ.

Ямартай ч хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зүтгэж байсан нэгэнэрхэм ийнхүү улстөрд хөл тавихаар боллоо.

Сонгуулийн тухай хуулийн 26.6-д

“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” хэмээн заасан билээ.

 

 

Холбоотой мэдээ