12 настай хүү нь баяраар гэрээ шатаах дөхжээ

2020-01-01 161

Зул сарын баяр хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээдэг билээ. Техаст зул сарын баяраар 12 настай хүү Кайдон томруулагч шилээр гэрийнхээ гадаах зүлгийг шатаажээ.

Түүний ээж өөрийн цахим хуудастаа “Кайдон маань Зул сарын баяраар томруулагч шил хүссэн юм. Тэр юм унших их дуртай, мөн шинжлэх ухаанд сонирхолтой учир түүнийг үүнд л ашиглана гэж бодсон (Яг л сагсан бөмбөгийн тоглогч сагсан бөмбөгийн гутал хүсч байгаа шиг)” гэжээ.

Бэлгээ авсан Кайдон хүү хоёр ихэр ахын хамт гадагшаа гарсан байна. Гэвч төд удалгүй айж сандарсан хүүхдүүд гэр лүүгээ орж ирэн, гэрийнх нь гадаах зүлэг шатаж, Зул сарын гэрлэн чимэглэлүүд хайлж байгааг хэлжээ. Хүүгийн аав Жастин ус шүршигчээ аван шатаж байсан зүлгээ аварчээ. Түүнд хөршүүд нь ч тусалсан байна.

Хүүгийн бэлгийн хүслийн жагсаалтад томруулагч шилээс гадна ном, төгөлдөр хуурын гар, робот бүтээдэг тоглоом зэрэг байжээ.

Холбоотой мэдээ