Зул сарын үдэш нэн ховордсон хар хирсний тугал мэндэлжээ

2019-12-30 96

Дэлхий даяар хар хирс байгальд 5000, амьтны хүрээлэнд 50 толгой байгаа нь эдгээр амьтдын шинэ төл маш чухал болохыг харуулж байна.

Мичиганы Поттер Парк амьтны хүрээлэнгийн оршин суугч, 12 настай Доппси гэх хар хирс арванхоёрдугаар сарын 24-нд эр тугал төрүүлжээ. Нэр хүртэж амжаагүй байгаа шинэ тугал Поттер Паркад 100 жилийн хугацаанд мэндэлсэн анхны тугал аж.
Шинэ тугал төрснөөсөө цаг хагасын дараа хөлд орсон бөгөөд одоогоор ямар нэг асуудалгүй, эрүүл байгаа юм байна. Шинэ тугалыг 2020 оны хавраас эхлэн хүмүүст үзүүлэх ажээ.

Холбоотой мэдээ