Шатахуун тээвэрлэж явсан автомашин осолджээ

2019-12-30 164

Шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдож автозам дээр шатахуун асгарчээ. Тодруулбал, гэмтлийн эмнэлгээс уруудах замд их хэмжээний шатахуун тээвэрлэж явсан Тэс петролиум компанийн автомашин осолджээ. Уг осол халтиргааны улмаас гарсан байз болзошгүй бөгөөд хойд чиргүүлээ мөргөсөн байдалтай осолджээ.

Ослын улмаас бензин шүүрч зам дээр гоожсоор байгаа аж. Одоогоор ослын газарт тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг ЗЦГ, Онцгой байдлын газрынхан ажиллаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ