Хятадын 428 хүн Монгол улсын иргэнтэй гэр бүл болж гэнэ!

2019-12-28 144

адаадын иргэн харьяатын газраас 976 аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаж байгаа 36 улсын 10.292 гадаадын иргэдийн бичиг баримтад шалгалт хийжээ. Ингэхэд урьсан иргэнээ бүртгүүлдэггүй, визний хугацаа хэтрүүлдэг, төрийн байгууллагуудад ханддаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Улмаар визний хугацаа хэтрүүлсэн 74 уригч байгууллагын 253 хүн, нийт 1111 уригч байгууллагын 2628 иргэнд зөрчлийн хуулийн дагуу 1 тэрбум 32 сая 270 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.

Энэ бол маш их тоо юм.

Мөн 22 улсын 372 гадаадын иргэнийг Монгол улсаас албадан хөөж гаргасан. Эдгээр хүмүүс нь Монгол улсад 30 хоногийн визтэйгээр орж ирээд зөрчил гаргаж, зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн хүмүүс аж.

Мөн Монгол улс Нигер улсын иргэдийг оруулж ирэхийг зогсоох шийдвэрийг гаргасан байна. Энэтхэг улсын элчин сайдын яамнаас 30 хоногийн виз аваад орж ирсэн 2 Нигерийн иргэний нэгийг нь энэ сарын 11-нд албадан гаргав. Харин нөгөөхийг нь 26-нд албадан хөөж гаргах гэнэ.

Түүнчлэн хар тамхины хэрэгт холбогдсон Их засаг их сургуульд багшилж байсан нигер улсын иргэнийг баривчилж, саатуулсан. Тус улсын иргэн нь Англи улсын элчин сайдын яамнаас 30 хоногийн визээр орж ирсэн байжээ. Англи улс нь манай улсад мэдэгдэлгүйгээр бизнес, жуулчин ангиллын 30 хоногийн виз өгдөг хуулийн тогтолцоотой байгаа юм. Хэрэв 30 хоногоос дээш бол гадаадын иргэн харьяат газраас зөвшөөрөл олгодог байна.

Харин бизнес болон жуулчин ангиллын визний зөвшөөрлийг Хөх хот, Эрээний консулууд ихээхэн олгодог. Өөрөөр хэлбэл Монголд орж ирж буй гадаадын иргэдийн талаас илүү хувийг хятадууд эзэлдэг гэсэн үг.

Манай улсад оршин суугаа 13.000 хятад иргэд хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон, цагаач болон харьяалалгүй гэх шалтгаанаар оршин сууж байна.

Тэр дундаа Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон 428 Хятад улсын иргэд эх оронд минь байна. 

Холбоотой мэдээ