МОНГОЛЫН АНХНЫ “БАГ”-ТАЙ ДЭЭРЭМИЙГ 95 ОНД ХИЙЖ БАЙСАН Г.Доржзодов гэж яг хэн бэ

2019-12-27 477

Монголын гурван сая иргэнийг 60 тэрбумын бичлэгийг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нартай хамтад нь сонссон хэмээн яллачихсан яваа  60 тэрбумын жинхэнэ зохиогч буюу автор Г.Доржзодов гэж яг хэн бэ гэдгийг олон нийт төлийлөн сайн мэдээгүй байгаа.

Ингэж хэлэхийн учир нь 60 тэрбумын зохиогч маань мөнгө олох гэж энэхүү 60 тэрбумын схемийг зохиосон хэрнээ адаг сүүлд нь нэр бүхий хүмүүсийг хэрэгжүүлээгүйнх нь төлөө тэдний сонссон хэдхэн минутын бичлэгийг ард түмэнд ил болгож шударга хүний дүр эсгэн жүжиглэсэн.

Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гол “зэвсэг” болсон энэхүү 60 тэрбумын бичлэг одоо моодноос гарч  “60 тэрбум”-ын бичлэгээр од болсон иргэн Г.Доржзодов гэж яг хэн  бэ гэдгийг олон нийт сонирхож эхэллээ.

НАМТАР

Ганболдын Дорзодов 1975 оны наймдугаар сарын 7-ний өдөр төрсөн.

1983-1993 онд Дархан-Уул аймгийн 16 дугаар дунд сургууль төгсчээ.

2001-2005 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуульд Сонгуулийн технологи, сонгуулийн стратеги төлөвлөлт сэдвээр бакалаврын зэрэг хамгаалсан.

2005-2007 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг Бодлогын стратегийн анализ сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.

2007 онд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг бодлогын стратегийн анализ сэдвээр аспирантурт суралцаж байсан.

Англи, Орос хэлтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2007 оны зургадугаар сараас арваннэгдүгээр сарын хугацаанд “Perfect Solution” ХХК-нд ахлах шинжээчээр ажиллаж байсан.  Харин тэрээр “Шинэ хаадын өргөө” ХХК-д ажилд орохдоо өгсөн анкетдаа “Perfect Solution” ХХК-нд ахлах шинжээчээс гадна УИХ-ын 2008 оны сонгуулийн Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн сонгуулийн улс төрийн судалгаа, тулгамдсан асуудал болон сонгогчдын санаа бодлын судалгааг хийж, сонгуулийн компанийн стратегийг боловсруулах, штабын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, нэр дэвшигчдийн илтгэлийг хийж гүйцэтгэж байсан” гэжээ.

2008 оны 1-7 дугаар сарын хооронд УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн компанийн Ерөнхий менежер, ахлах стратегич, зөвлөх. Энэ үед нэр дэвшигчийн сонгуулийн төв штабыг зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажилласан гэжээ. 60 тэрбум бичлэгийг тараасны дараа Өдрийн сонинд /ЭНД дарж үзнэ үү/ ярилцлага өгөхдөө 2008 оны сонгуульд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сонгуулийн штабыг удирдаж, ялуулж байсан гэжээ.

2008 оны аравдугаар сараас 2009 оны 11 сар хүртэл Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газарт ажиллаж байжээ. Ингэхдээ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан гэжээ.

2010 оны нэгдүгээр сараас 2012 оны долдугаар сарын хооронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судалгааны хүрээлэн, Олон улс судлалын төвд ахлах шинжээч, төрийн эрхлэгчээр ажиллаж байсан.

2012 оны долоогоос аравдугаар сард Барилгын салбар дахь дотоодын аж ахуй нэгжүүдэд шаардлагатай, хямд гадаадын хүчийг зуучлах үйл ажиллагаа явуулдаг “International Services group” ХХК-д  Гүйцэтгэх захирал. Дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудыг зуны амралтаараа гадаадад ажиллах амрах хөтөлбөрт хамруулах үйл ажиллагаа явуулдаг “Open world” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан.

2012 арванхоёрдугаар сараас “Competitive Intelligens Solution” ХХК үүгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажилласан.  Энэхүү компани нь Монголд анх удаа компанийн өрсөлдөөний тагнуулын зөвлөх үйлчилгээ болон гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэлдэг.

2014 оноос “Шинэ хаадын өргөө” ХХК-д ажиллаж байсан.

Г.Доржзодов эцэг эхээс заяасан нэрээ яагаад Болд болгов

Түүний бас нэг анхаарал татаж сэжиг төрүүлж буй зүйл нь “CEO Nova standart”  компанийн гүйцэтгэх захирал Г.Болд гэдэг нэр зураг нь анхаарал татдаг. Түүний зураг нь захирлуудын дурсгалын цомогт үлдсэн байгаа юм. Тэрбээр гүйцэтгэх захирлын албан тушаалд Г.Болд гэдэг нэрээр дэвшсэн нь баримт болон үлдсэн.

Тэгвэл Г.Доржзодов яагаад Г.Болд “багш” болчихов гэдэг асуудал  гарч ирнэ. Үүний ард түүний хуурмаг төрх нуугдаж байгааг дээрх зураг гэрчлэх бизээ. Өөрөөр хэлбэл, түүний туулж ирсэн зам тийм ч цэвэр ариун нэгэн биш гэдгийг түүний энэхүү хачирхалтай байдал харуулж байна.

Г.Доржзодов хүүхэд байхдаа Монголын анхны багтай дээрмийг хийж байсан

Г.Доржзодов 1995 онд багтай дээрэм хийсэн хэргээр шүүхээр шийтгэгдэж байжээ. Тэрбээр 1995 онд Дархан-Уул аймагт найз Б.Хишигбаатар, Д.Түвшинбаатар хоёртой хамтран “Нарансолонго” дэлгүүрийг дээрэмдэхийн тулд худалдагч охиныг нь газдаж зодоод, дараа нь дэлгүүрийг нь дээрэмдэж 230 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл авч зугтаагаад цагдаад баригдаж байсан тухай баримтыг хэвлэлийнхэн ил болгож байсан. Энэхүү дээрмийн хэргийг нь Дархан-Уул аймгийн шүүх Хишигбаатарт 2 жилийн хорих ял, Түвшинбаатарыг 100 мянгаар торгож, Г.Доржзодовыг 80 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөрдөн байцаалтын хугацааг нь ял эдэлсэнд тооцож байжээ. Түүний энэхүү дээрмийн гайгаар тэдэнд цохиулсан бүсгүй харааны бэрхшээлтэй болж хорвоог тольдож чадалгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болсон. Харин түүнтэй хамт дээрэм хийсэн Д.Түвшинбаатар нь одоо харуул хамгаалалтын албанд ажилладаг бөгөөд түүнийг ардын баатар болчихсонд нэлээн эгдүүцэж явдаг юм билээ.

Дараагийн нэг хулгай дээрмийн хэрэг нь  2015 оны наймдугаар сард бусдын гар утас хулгайлжээ. Рестароны камерийг шүүлгэхэд Г.Доржзодов хулгайлж байгаа нь бичигдэн үлдсэн байдаг. Ингээд түүний гар утас хулгайлсан хэрэгт буруутгахад “Би аваагүй” хэмээн мэлзэхэд камерийн бичлэг байна үзүүлье гэхэд “Би өөрөө аваачиж өгөх боломжгүй байна. Орцонд оймсонд хийгээд тавьчихсан байгаа өөрөө очиж аваарай” гэжээ. Ингээд гар утсаа очиж орцноос авч байсан тухайг бас л хэвлэлүүд ил болгож байсан.

Ийм л үл бүтэх нөхөр хүүхэд байхдаа  гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгүүлж , хүний гар утас хулгайлж баригдаж байсан хэрнээ өнөөдөр өөрийгөө ардын баатар болгож “60 тэрбум”-ын гэх хэргийг би илчилсэн хэмээн цээжээ дэлдэж яваа нь үнэнээс даанч хол юм. Тиймээс л хууль хяналтынхан энэхүү үл бүтэх нөхрийн энэ олон төгссөн сургууль, ажиллаж байсан газруудыг тогтоож  хэвлэл мэдээлэлээр гарч байсан эдгээр  баримтуудыг дахин нэг нэг нягтлаад үзэхэд буруудахгүй болов уу.

Бид дараагийн дугаартаа Г.Доржзодов 60 тэрбумын бичлэгээр далимдуулж хэн хэнээс ямар хэмжээний мөнгө шантаажилсан тухайг хүргэх болно.

эх сурвалж: erennews.mn

 

  • За битгий улайм цайм  худлаа залаад байгаарай . Анх багтай дээрмийг хоёр залуу баг өмсөн бензин колонк ухаж байсан гээд бөөн шуугиан болж байсан.  Нэг нь манай нэг холын хамаатны хүүхэд . Нэг нь уруу татсан гээд  эцэг эх нь муудалцаж байлаа. 

  • Энэ ямар л олигтой нөхөр байв гэж дахиад л АН с урвана өөрөө эхэлж баахан хор хийж байгаад ашиггүй байвал харин тоох ч үгүй урвах тэр байтугай эх орноо ч худалдаж мэдэх новш гэдгээ харуулсан шүү дээ эхнэр хүүхдээсээ ч бас урвана бүх юмнаас урвах жинхэнэ урвагч.Гэхдээ АН-нхан мэдэж байгаа биз дээ урвана гэдгийг дандаа мөнгө харж явдөг хүн хог

Холбоотой мэдээ