УИХ-н сонгууль хэдэн сард болох вэ?

2019-12-27 624

УИХ-ын сонгуулийн тухай хууль саяхан батлагдсан. Ингэснээр ирэх 2020 оны парламентын гишүүнийг сонгох сонгууль томсгосон можиратор буюу нэг аймаг нэг тойрог болж олон мандатаар өрсөлдөх нь тодорхой болоод буй.

Харин Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномдорж 2020 онд зохион байгуулагдах УИХ-ын сонгуулийн тухай Өдрийн сонины өнөөдрийн дугаарт ярилцлага өгсөн байна. Тэрээр “Ирэх хоёрдугаар сарын 1 ны өдрөөс өмнө сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоохоор заасан. Харин сонгогчдын санал авч тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1- нээс өмнө байгуулж хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлана” гэжээ.

Мөн тэрээр сонгуулийн санал авах өдөр нь зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна гэж хуульчилсан. Иймд СЕХ-ноос УИХ-ын 2020 оны сонгуулийн товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна.

Санадын хуудсанд нэр дэвшигчдийг бичихдээ нам, эвслийн тухайд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, нэр дэвшигчийн тухайд намаас нь ирүүлсэн дарааллаар, харин бие даан нэр дэвшигчийн тухайд СЕХ-нд бүртгүүлсэн дарааллыг баримтална” гэжээ.

Холбоотой мэдээ