НЭГЭН БЯЦХАН ЗҮРХНИЙ АМИЙГ АВАРЖЭЭ

2019-12-27 216

Энэ залуу гэрээсээ гараад ажилруугаа явж байхад нь айлын хашаанд хүүхэд уйлах чимээ гараад ч байх шиг хашаан завсраар нь харвал энэ нялх 10-хан сартай охин уйлаад сууж байхыг нь олж харжээ. Дотроо элдэв бодолд автаад чимээ чагнаж хэсэг зогссоноо гэнэт уур нь хүрээд хаалгыг нь цохисон гэнэ. Амьд хүн алга. Нохой нь уяатай байхаар нь ороод хүүхдийг тэврээд онгорхой гэрлүү нь оржээ. Гэтэл ээж нь хүүхдийнхээ ёолконд оролцохоор явахдаа 15-тай ахад нь үлдээжээ. Ах нь дүүтэйгээ хамт унтаад үлдсэн байна. Дүү нь сэрээд мөлхөөд гарсныг нь мэдэхгүй нам унтжээ. Залуу түргэн дуудаад гэмтэлрүү хамт явж байхад нь ээж, эмээ нь ирээд бөөн уйлаан майлаан.
Дахиад 20-30 минут гадаа байсан бол шууд хөлдөлт явагдах байжээ гэсэн байна. 2 гар нь хайрагдаад баавгайн тос түрхээд битүү боолгосон гэнэ. Энхрий бяцхан үрсээ энэ хахир хүйтэнд сайн хамгаалаарай.

Холбоотой мэдээ