Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөрийн тэгш бус байдал гаарч, гэрлэлт залуужвал #эмэгтэйчүүдийг #цэрэгт явуулахаас өөр гарцгүй

2021-03-05 49
#Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жендэрийн Үндэсний хорооны хурлыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөрийн тэгш бус байдал гаарч, гэрлэлт залуужвал #эмэгтэйчүүдийг #цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг талаар хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр би энэ үгийг хэлээд шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг гэж байгаа юм. Ингэж байж идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай ажиллах хүчний 1,5 сая. Үүний тавин хувь нь идэвхгүй байж болохгүй. Давс мэт шорвог асуудлыг татан гаргахгүй бол болохгүй байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ