АТГ: Ч.Сайханбилэгийг Монголд албадан авчрах талаар хэлэлцэж байна

2019-12-26 283

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаанаар гадаад явсан ч эх орондоо буцаж ирэхгүй байгаа. Түүнийг анх очсон орноосоо өөр улс руу явсныг АТГ-ынхан тогтоосон. Ч.Сайханбилэгийг энэ сард багтан Монголдоо ирэхгүй бол албадан авчрахаа тус газрынхан мэдэгдсэн юм.

Энэ талаар АТГ-ынхнаас тодруулахад “Ч.Сайханбилэгт хилээр гарахыг хориглох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэрбээр эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж шүүхэд хүсэлт гаргасн. Эх орондоо буцаж ирэх хугацаагаа 2-3 удаа хойшлуулсан. Тиймээс бид түүнийг оргон зайлсан гэж үзээд эрэн сурвалжилж, байрлыг нь тогтоох ажиллагааг эхлүүлсэн юм. Ч.Сайханбилэг өөр газар руу явсан ч байршлыг нь тогтоосон. Хаана байгааг нь нарийн хэлэх боломжгүй. Ч.Сайханбилэг арванхоёрдугаар сарын 20-ны хавьцаа ирнэ гэж хэлсэн. Энэ хугацаа өнгөрсөн тул дараагийн шатны арга хэмжээг авч, Монголд авчрах асуудлыг ярина” гэлээ.

Холбоотой мэдээ