“НЮАНС” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Д.ДҮЙНХЭРЖАВ: ГЭРТЭЭ ДУУЛСАН ГЭЖ ШҮҮХЭД ДУУДАГДСАН АНХНЫ ДУУЧИН БОЛОХ ВИЙ

2021-03-05 51
“Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржав “Гэртээ 15.00-20.00 цагийн хооронд өдөр бүр дууны бэлтгэл хийдэг. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд зааснаар “Орон сууцны дэвсгэр газар, талбайг зориулалтын бусаар ашиглаж, амгалан байдлыг алдагдуулж байна” хэмээн үзсэн утга агуулга бүхий бичгийг түүнд хөрш нь өгчээ.
Энэ талаар дуучин Д.Дүйнхэржав өөрийн цахим хуудаснаа “Хаалга тогшоод нээтэл шинэ хөрш захиа өгч байна. Гэртээ дуулсан гэж шүүхэд дуудагдсан анхны дуучин болох вий дээ” хэмээн бичсэн байна.

Холбоотой мэдээ