ЭМЯ: Завханы хоёр тохиолдол батлагдаж, нийт 44 хүнээс Сovid-19 илэрлээ

2021-03-04 43

Өчигдөр (2021.03.03) нийт 19507 сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо.

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны  албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Сүүлийн 24 цагт шинээр батлагдсан тохиолдлуудаас гадаадаас ирсэн иргэдээс бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Дотоодод халдвар авсан хүмүүсийн тоо 2557 боллоо. Өчигдөр 55 хүн эдгэж гэртээ гарсан. Шинээр батлагдсан 44 тохиолдлоос нийслэлд 42, Завхан аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүмүүсээс хоёр хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд илэрч буй халдварын эх уурхайг тогтоосон. Өмнөх өдрүүдэд тусгаарлалтад байсан хүмүүсийн ойрын болон дам хавьтал. Тиймээс хүн амын дунд халдвар тархаагүй гэсэн үг.

ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙНА

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны  албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Батлагдсан тохиолдлоор эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна.Ялангуяа архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна. Иргэдэд анхааруулахад амны хаалтаа зүүж, золголт хийх баяр ёслол тэмдэглэж нэг дор цуглах нь  халдварт өртөх эрсдэлтэй. Тун удахгүй мартын-8, цэргийн баяр ёслол тэмдэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Халдвараас сэргийлэх хамгийн энгийн болоод найдвартай арга нь маск зүүх. Олон хүнтэй худалдаа үйлчилгээний газруудаар явахдаа маск зүүх хэрэгтэй.

Холбоотой мэдээ