ЦААСАН ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗСАН САЙН ЖИШИГ

2021-03-04 41

Техник технологи хурдтай хөгжиж байгаа энэ үед манай ихэнх байгууллага, аж ахуй нэгж  баримт, бичгээ цаасаар авсаар л байна. Уг нь хоцрогдсон системээ халж нэгэнт бий болсон хөгжилтэйгөө хөл нийлүүлэх нөөц бидэнд бий. Иргэний хувийн мэдээлэл, лавлагааг заавал цаасаар авах авах бус E-Mongolia-аас цахимаар авах боломж хэдийнээ байгаа.

Сайны жишээг дурдвал Санхүү эдийн засгийн их сургууль нь хоёр жилийн өмнөөс байгаль эхээ хайрлахаар боловсролын системээ үе шаттайгаар цахим болгон цаасан хэрэглээнээс татгалзсан билээ.

Түүнчлэн дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд  иргэдийг зайнаас ажиллах, хүн хоорондын зай барих, бие шүргэлцэхгүй, гар барихгүй байх зэргийг өдөр тутамдаа хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Цар тахлын бидэнд үлдээж буй сайн жишээ бол цааснаас татгалзсан цахим үйл ажиллагаа улам идэвхжүүлсэн.

Манайд ч төр, хувийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимаар түлхүү явуулж, бичиг цааснаас татгалзан цахим шилжилтийг хурдасгасан нь сайшаалтай.

Бид яагаад албан цааснаас татгалзах хэрэгтэй вэ. Учир нь нэг тонн цаас хийхэд  дунджаар 17 мод шаарддаг. Монгол оронд сүүлийн таван жилд жил бүр 100-200 мянган га газрын ой устаж байна. Ойн хомстлын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэсэн судалгаа байдаг.

Дэлхийн ойн сан жилд 0.6 хувиар багасаж байна. Ойг хамгаалснаар бид эх дэлхийнхээ хуурай газрын бүх ургамал амьтдын талаас илүү хувийг хамгаалж чадна.  50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 197 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч, агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс хүн төрөлхтөн цаасны хэрэглээнээс татгалзсанаас сая, сая модны амийг аварч ногоон байгальд эрүүл аж төрөх боломж бүрдэнэ.

Холбоотой мэдээ