Шинэ сонгуулийн хуулийн журмаа дагаж оноос өмнө ажлаа өгөв үү

2019-12-26 221

Засгийн газрын 2019 оны сүүлийн хурал өчигдөр болж, зарим төрийн албан тушаалтнуудыг чөлөөлжээ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн нарын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж,  ёсоор болгосон байна.

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан байдаг билээ.

2020 оны сонгуульд нэр дэвшигчид дээрх хуульд заасны дагуу эхнээсээ ажлаасаа чөлөөлөгдөж, улс төрийн ажилдаа ханцуй шамлав бололтой.

Холбоотой мэдээ