
Монгол Улсын Шадар сайдын дэргэдэх шуурхай ажлын баг энэ сарын 3-нд хуралдав.

Улсын онцгой комиссын Шуурхай штабыг шинэчилсэн зохион байгуулалтад оруулахыг мөн холбогдох албаныханд үүрэг болгов.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт гэрийн тусгаарлалтанд орсон ч хэрхэн халдвар хамгааллын дэноэм сахах талаар мэдээлэл өгөхгүй байна гэх гомдол ирүүлсэн иргэнтэй утсаар холбогдож, мэдээлэл авав. Мэдээллийн дагуу УОК-ын Шуурхай штабын албан тушаалтнуудыг газар дээр нь очиж ажиллаад, зөрчил дутагдлыг арилгах үүрэг өгөв. Тэрбээр иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүй, түргэн шуурхай ажиллаж тусгаарлах байрны шинэчилсэн түр журмыг дагаж мөрдүүлэхтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллахыг даалгалаа.
0 cэтгэгдэлтэй