МАН ИХ ХУРЛАА ХОЙШЛУУЛЖЭЭ

2021-03-01 44

Коронавируст халдвар, цар тахлын нөхцөл байдал, нийслэл Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл зэргийг харгалзан үзээд Монгол Ардын Намын  100 жилийн ойн өдөр буюу гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд хуралдуулахаар зарлаад байсан намын ХХХ Их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг намын Удирдах зөвлөлөөс гаргасан байна.

Монгол Ардын Намын дүрмийн 17.2 дахь хэсэгт “Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаанаас намын ээлжит XXX Их хурлыг 2021 оны 03 дугаар сарын 01-02-ны  өдрүүдэд 1111 төлөөлөгчтэй хуралдуулахаар шийдвэрлээд байсан.

Мөн Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Их хурлын товыг өөрчлөх эрхийг намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлд шилжүүлээд байсан юм.

Холбоотой мэдээ