ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БУЙ АЛБА ХААГЧДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-02-27 54

Цагдаагийн ерөнхий газраас Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, төрөөс баримталж буй бодлого, хамгааллын хариу үйлчилгээний талаар мэдлэг олгох, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд суралцах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх 2 өдрийн цахим сургалтыг энэ сарын 25,26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар “Цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах нь” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийж, бусад сургагч багш нар “Нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, хамгаалах”, “Хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдэд үзүүлж буй үйлчилгээ анхаарах асуудлууд”, “Цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах”, “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд”, “Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн, хохирсон болон гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил” зэрэг сэдвүүдийн хүрээнд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарт сургалт орж мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлж мэргэшүүллээ.

Холбоотой мэдээ