Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшилжээ

2021-02-26 66

МИАТ ТӨХК-ийн өнөөдрийн 10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн  тусгай үүргийн нислэг цаг агаараас шалтгаалан нэг хоногоор хойшилжээ. Маргааш буюу 2021 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрөхөөр төлөвлөж байна.

Өмнөд Солонгосын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарч, хүчинтэй хугацааг заавал нягтална уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаараас авах боломжтойг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Холбоотой мэдээ