Н.НОМТОЙБАЯРЫН БҮХ ЦАГ ҮЕИЙН СУПЕР ХАРИУЛТУУД

2019-12-26 256

БҮХ ЦАГ ҮЕИЙН #СҮПЕР 10 асуулт, хариултууд.
/Н.Номтойбаяр/

1. Та юунаас болж “Le Triskel” бааранд Мунзуйн найз Б.Баттулгыг хутгалсан юм бэ?
Н.Номт: Би биш, Мунзуй өөрөө намайг хутгалах гэсэн, халтирч ороод зүсчихсэн юм байгаа биз. Хутганы хэмжээ хүрээгүй гэсэн.

2. Таныг Сэлэнгэ аймагт ангийн отгийнхоо Энхтуяа гэх үйлчлэгч бүсгүйг хүчиндсэн гэж шуугиад байна л даа?
Н.Номт: Би хүчин хийгээгүй. Мөнгийг нь өгөөд үйлчилгээ авсан.

3. Та Киви хамтлагийн Агийгийн хамт согтуугаар машин барьж осол хийн, хохирогч нь нас барлаа гэсэн мэдээлэл байна?
Н.Номт: Би биш тэр өөрөө согтуу, жолооны үнэмлэхгүй хүн байсан. Уг нь эмнэлэгт очиход зүгээр байсан. “Шартаад байна, ам цангаад байна, миний мөнгө хаана байна” гэж байсан. Асуудал нь, эмнэлгийн тоног төхөөрөмж дутмаг байснаас болж өөд болсон юм билээ. Тодорхой хаяггүй, тэнэмэл амьдралтай хүн байсан. Ах дүү нь гомдолгүй гэсэн.

4. Таныг 2011 онд Эрэлийн Эрдэнэбатын хүүг “Viranda” бааранд зодож толгой дээр нь шээсэн гэж хүмүүс гэрчилдэг?
Н.Номт: Тийм байсан бол тэгээд яагаад гомдол гаргаагүй юм. Өөрөөс нь асуухгүй юу.

5. 2010 онд дуучин Дэлгэрмөрөнтэй бааранд муудалцаад, бие хамгаалагч нараараа хүчээр машиндаа суулган, Богд уулын аманд авчирч, модонд нүцгэн хүлж зодож, шөнөжин тамлаж архи уусан уу?
Н.Номт: Худал мэдээлэл. Өөрөөс нь асуу л даа. Өөрийгөө нүцгэлүүлсэн гэж хэлэхнүү.

6. Та УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Жавхланд зодуулаад машинаасаа буу гаргаж ирэн “ална” хэмээн дайрсан гээд байна л даа?
Н.Номт: Зодуулсан юм байхгүй. Би буу авч явдаг хүн биш. Зүгээр хутга гаргаж харуулсан төдий. Зугтчих нь лээ.

7. “Golden dragon” ресторанийн эзэн С.Батзориг гэдэг залуугаас сая ам.долларын үнэтэй хаусыг нь авчхаад, мөнгөө өгөхөөс унжин зодсон байдаг. Тэгээд таныг ганц худагруу ачигдаж байхад замд нь аав тань тохирч гаргаж байсан гэдэг?
Н.Номт: Та харсан юм уу. Тэр хүн УИХ-ын гишүүний нэр төрд халдсан гээд өөрөө харин буруудсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс өргөдлөө өөрөө татсан.

8. 2011 онд Минжийн дархан цаазат газар хавар ичээнээсээ гарсан эм баавгайг хоёр бамбаруушийн хамт буудаж алсан уу?
Н.Номт: “Би анчин хүн л дээ. Энэ баавгай надтай хамт зургаа даруулсан юм”
/Зурагтын нэвтрүүлгээр өгсөн яриа/

9. АНУ-ын Чикаго хотын бааранд бусадтай зодолдон, бусдыг хутгалсан хэргээр шоронд орсон. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдон ял авсан учир АНУ-д орох эрхээ хасуулсан байдаг гэсэн мэдээлэл байна?
Н.Номт: Би зүгээр л орж гараад явж байгаа шд. Саяхан бас явсан. Хэрэв тийм байсан бол намайг хил нэвтрүүлэхгүй ш дээ.
Сэтгүүлч: Таны нэр иргэний бүртгэл дээр шүүлгэхэд 2 янз байдаг юм билээ.
/Номтойбаяр, Номтбаяр/

10. Ерөнхий сайд С.Баяр танай аавын “МАК” группийг Европын сэргээн босголтын банкнаас 400 сая ам. долларын зээл авахад Засгийн газрын баталгаа гаргаж өгч байлаа. Яг үнэндээ “Буян” Жаргалсайханд Жасрайн Засгийн газар баталгаа гаргаж өгч байсан шиг. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа “Тогтвортой байдлын гэрээ”-г мөн адил танай “Чинхуа МАК”-д хийж өгсөн гээд бодохоор танай гэр бүл төрийн өндөрлөгүүдтэй их дотно харилцаатай байдаг байх, тийм үү?
Н.Номт: Дотно харилцаа гэдэг үгээр та юуг илэрхийлэх гээд байгаан, стратегийн чухал ач холбогдолтой ордыг эргэлтэд оруулах ажлыг төр хувийн хэвшил 2 хамтарч хийдэг байхаа.
Сэтгүүлч: Ямарч байсан Ерөнхийлөгч асан Н.Багабанди, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар танай дүү Н.Цэлмүүний хурим дээр хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч зэрэгцэж суугаад бялуу идэж байгаа зураг байдаг л юм байна лээ…
#copy

Холбоотой мэдээ