Аппрентис шоуны шилдэг оролцогч Д.Бат-Оюун Монгол телевизийн харьяа “Ори студиос” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ

2021-02-25 68

Америкийн алдарт МGM продакшны бүтээл “THE APPRENTICE” бизнесийн шоу нэвтрүүлгийг Монгол телевиз албан ёсны эрхтэйгээр эх орондоо амжилттай зохион байгуулсан.

Тус шоуны шилдэг оролцогчдын нэг Д.Бат-Оюун шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсрол, хандлага, багаар ажиллах чадвараараа бусад оролцогчдоосоо ялгарч, үзэгчдээс өндөр үнэлгээ авч, үзэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн юм.

Тэрбээр Монгол телевизийн харьяа “Ори Студиос” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллах урилга хүлээн авч бүтээл үйлдвэрлэлийн салбарт өөрийн ур чадвар, хүчээ сорихоор томилогдсон байна.

“Ори студиос” ХХК-ийн тухайд кино, контент үйлдвэрлэлийн салбарт шинээр төрөн гарч буй шилдэг хамт олноос бүрдсэн компани юм. Тус компани соёлын өв, үндэсний зан заншлаа дэлхий нийтэд сурталчлах кино, контентуудыг бүтээх бөгөөд олон улсын кино багийн хамт олонтой хамтран ажиллах юм.

Д.Бат-оюун Их Британи улсын “WALE”-ийн их сургуульд Бизнесийн Удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ахисан түвшний Англи хэлтэй.

Түүний ажлын туршлагаас танилцуулахад:

2007-07~2007-10 “Гоёо” ХХК-д Нягтлан

2007-10~2010-03 “Худалдаа хөгжлийн банк”-нд Данс хариуцсан ажилтан

2010-03~2010-08  “Мөнгөнжанцан” ХХК-д Төслийн менежер

2012-05~2013.03  – “Профэси коул корп, Рэдхилл Монголиа” ХХК-д Ахлах нягтлан бодогч

2013-3~2014-12  “Шарын гол” ХК-д Ахлах нягтлан  бодогч

2015-12 сараас “Наран мандал” компанид Ахлах нягтлан  бодогчоор тус тус ажиллаж байжээ.

Үндэсний өв, зан заншил, хэл соёлоо шингээсэн кино болон контент үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ шатанд хүргэх шинэ аялалд нь амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ