ЭМЯ: АстраЗенека вакцин тариулсан Ерөнхий сайд, ЭМ-ийн сайд нарт хүндрэл илрээгүй

2021-02-25 78

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажиллагсдад 14-21 хоногийн хугацаанд давтамжтай шинжилгээнд хамруулж байна.

АстраЗенека вакцины эхний тунг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл мэндийн сайд нар хийлгэсэн. Тус хоёр хүнд вакцины дараах урвалын шинж тэмдэг илрээгүй биеийн байдал сайн байгааг хэлж байна.

Одоогоор вакцин  тариулсан хүмүүсийн 5 хувьд нь бие сулрах, тарьсан хэсэгт улайх шинж тэмдэг илэрчээ

Нийт вакцин хийлгэсэн 3,112 хүний  тав орчим хувьд нь вакцины дараах урвал илэрч улайх,  бие сульдах шинж тэмдэг илэрсэн байна. Гэхдээ хүндэрсэн шинж тэмдэг байхгүй гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ