ЭМЯ: 46 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, НИЙТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 2801 БОЛЛО

2021-02-25 60

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаарсарын 24-нд нийт16777хүнд PCR шинжилгээ хийхэд46хүнээс коронавирус илэрсэн.Улаанбаатарт 46 тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс нэг хүний шинжилгээнд илэрсэн бол 21 шинжилгээ нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хавьтлуудаас илэрсэн. Үлдсэн 23 нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээс тусгаарлагдсан батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудын анхны болон давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.

Дотоодын халдвар буюу голомтод2286хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

  • Улаанбаатарт1960
  • Сэлэнгэ аймагт 217
  • Орхон аймагт 25
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговь аймагт 32
  • Говьсүмбэр аймагт 4
  • Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол2801байгаагаас эдгэрсэн2097хүн буюу 74.8 хувь нь эдгэрсэн.

Өчигдөр 27 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.

ХӨСҮТ,Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан689хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна”хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ