Цар тахлын улмаас хамгийн их алдагдал хүлээсэн салбар бол аялал жуулчлал

2021-02-25 79

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзах өглөөний уулзалт үргэлжилж байна.

Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж салбарыг богино хугацаанд эргэн сэргээх чиглэлээр тодорхой гарц, шийдлүүдийг гаргахаар хэлэлцэж байна.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хамгийн их алдагдал хүлээсэн аялал жуулчлалын салбарын төлөөллүүд Засгийн газрын тэргүүн болон гишүүдэд салбараа сэргээхэд яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн тодорхой саналуудыг танилцууллаа. Засгийн газрын гишүүд саналыг хүлээн авч, бодлогын хүрээнд хувийн хэвшлээ дэмжих, хамтран ажиллах боломжийг судлан яаралтай шийдвэрлэн ажиллахаа хэллээ.

 

 

Холбоотой мэдээ