Шүүгч нарын хяналтын камерын бичлэг алдагдсан явдалд хүлцэл өчиж мэдэгдэл гаргалаа

2021-02-24 100

Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Парк Вью” хотхоны … дугаар тоотоос хууль, хяналтын байгууллагын ажилтан, албан тушаалтнуудын орж, гарч буй үйлдлийг бичсэн хяналтын камерын бичлэг алдагдсанд тус хотхоны ашиглалт, үйлчилгээг хариуцсан “Биг Кастел” ХХК-аас мэдэгдэл гаргалаа. 

Мэдэгдэлдээ “Аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хяналтын камерийг 24 цагаар ажлуулан хянадаг. Гэтэл хууль бусаар бичлэг алдагдсан асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд бичлэг олон нийтэд цацагдан төрийн байгууллагын албан тушаалтан, нэр бүхий иргэдийн алдар нэрд халдсан явдалд хүлцэл өчиж буйгаа албан ёсоор мэдэгдье” гэжээ. 

Холбоотой мэдээ