Хамгийн их тархалттай байсан орнуудад цар тахал 1 сарын 11-нээс хойш огцом буурч байна

2021-02-24 64

Дөнгөж нэг сарын өмнө цар тахлын нөхцөл байдал хүндхэн байсан. Дэлхий дахинд өдөртөө 750 мянган тохиолдол бүртгэгдэж, АНУ-д тархалт үргэлжилсэн хэвээр хэцүүхэн байсан. Их Британи, Бразил, Өмнөд Африкт илэрч эхэлсэн шинэ төрлүүд бусад орнуудын санааг зовоож байлаа.

Харин сүүлийн сар тархалт гайхалтайгаар буурсан, бараг 50 хувь гэхэд болно. Дэлхий дахинд бүргэгдсэн шинэ тохиолдлууд 1 сарын 11-нд хамгийн үед хүрсэн бол түүнээс хойш огцом буурлаа. Өвлийн хүйтэн цаг агаартай давхцсан цар тахалтай зарим оронд нөхцөл байдал сайжирч эхэлжээ.

Тархалт өндөртэй олон оронд эмнэлэгт хэвтэх өвчтний тоо цөөрчээ.

Колумбын их сургуулийн профессор Вафаа Эл-Садр “Өөдрөг итгэл өгсөн сайхан мөч байна. Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Гэхдээ хонгил урт байх болно” гэжээ.

Энэ бууралтанд зөвхөн нэг шалтгаан нөлөөлөөгүй, олон оронд өөр өөрийн хүчин зүйлсээс хамаарч байна гэж үзэж байна. Нийгмийн зай барих, амны хаалт зүүх зэрэг бүгд л вирусний тархалтыг бууруулсан.

Эх сурвалж: The New York Times

Холбоотой мэдээ