С.Төмөрбат шүүгч АНУ-н далбаан дор байхад Монгол улс яаж ч чадахгүй…

2019-12-25 225

Салхитын мөнгөний ордын авлигын хэрэгт холбогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн билээ. Тэдний нэг нь болох Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдсан.

Тэгвэл тэрбээр АНУ-ын хамгаалалтад байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Түүнийг тус улсаас Монголд нь буцаан авчрах талаар АТГ-ынхан ажиллаж буй тухай мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь ямар ч боломжгүй гэдгийг хуулийнхан хэлж байна.

Учир нь Монгол Улс, АНУ-ын хооронд ялтан солилцох гэрээ байдаггүй учраас түүнийг Монголд авчрах ямар ч боломжгүй аж.

Тэрээр АНУ-аас цагаачлал хүсжээ

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тун удахгүй тэдгээрээс хэд хэдэн шүүгчид холбогдох хэрэг шүүхэд шилжих юм байна.

Авлигатай тэмцэх газраас одоо шүүгч С.Төмөрбатыг эх оронд нь буцаах талаар боломжит бүх аргыг хэрэглэж авч хэрэгжүүлж байгаа ч АНУ-ын талаас үзүүлж буй хариу үйлдэл нь уг ажиллагаанд саад учруулж байгаа гэнэ. Тодруулбал, АНУ С.Төмөрбатыг эрүүгийн хэрэгт татагдаагүй, сэжигтэн гэж үзэж байгаа аж.

Эргэн сануулахад, 2019 оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүгч С.Төмөрбатын ээж, гавьяат хуульч Л.Бямбаа нас барсан. Тэднийг Салхитын мөнгөний орд газартай холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж байсан юм.

Холбоотой мэдээ