Цар тахлын улмаас дэлхий нийтийн эдийн засаг сүүлийн хоёр жил орчмын хугацаанд эрчимтэй унасан. Тэгвэл вакцин гарсантай холбоотой иргэдээ дархлаажуулан хэвийн амьдралд шилжиж эхэлснээр улс орнуудын эдийн засаг сэргэж байгаа. Тухайлбал, ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалтаар Израиль Улс тэргүүлж нийт хүн амынхаа 80 гаруй хувийг дархлаажуулан бизнесийн үйл ажиллагааг хэвийн түвшинд шилжүүлснээ нийтэд зарласан. Өндөр хөгжилтэй том гүрнүүдээс гадна эрчимтэй хөгжиж байгаа орнууд ч дархлаажуулалтын ажлыг хийж амьдралын энгийн хэвшилд шилжихээр ажиллаж байна. Манай улс ч 5.3 хувиар унасан эдийн засгаа сэргээхийн тулд вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлүүлж аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээсэн. Тиймээс гадаад орчны эдийн засаг сайжирсан өнөөгийн нөхцөлд дотоодын эдийн засгийг багадаа 4-5 хувиар сэргээх хэрэгтэйг хэллээ.
Засгийн газраас эдийн засгаа сэргээж иргэдийн амьжиргааг дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг батлаад байгаа. Өнөөгийн нөхцөлд энэ нь зөв шийдэл гэдгийг эдийн засагч онцолж байна. Эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд өртдөг нь үндэсний үйлдвэрлэгчид болон ЖДҮ эрхлэгчид байдаг тул нэн тэргүүнд дэмжих зорилтыг засгийн газар тавиад байгаа юм.
Гадаад орчинд эдийн засгийн нөхцөл байдал сайжирсантай холбоотой дотоодын бодлого эдийн засгийн тогтвортой хүртээмжтэй байдал нэн чухал гэдгийг ийнхүү санууллаа.
0 cэтгэгдэлтэй