Буйр нуурт мөс цөмөрсний улмаас бага оврын ачааны болон суудлын автомашинууд унажээ

2021-02-23 70

Буйр нуурын мөсөн дээгүүр явсан бага оврын ачааны болон суудлын автомашинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд унасан.

Жолооч, зорчигч нар нь автомашинаасаа амжиж гарсан учраас золоор эрдэнэт хүний амь нас үрэгдээгүй.

Нуурын усыг бохирдохоос сэргийлж эрэн хайх, татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Отгонхүү захирагчтай Эрэн хайх, аврах анги, дэд хурандаа М.Сүхсайхан захирагчтай Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажиллаж тус 2 автомашиныг татан гаргалаа. Мөн нутгийн иргэд, автомашин эзэмшигчид дэмжин ажилласан байна.

Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд 3 удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлосон.

Татан гаргах үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг дээрх 2 автомашиныг эзэмшигчээс гаргуулах чиглэлийг өгснийг хэрэгжүүлсэн байна.

Холбоотой мэдээ