БНХАУ-ААС ӨНӨӨДӨР 300 МЯНГАН ТУН ВАКЦИН ИРНЭ

2021-02-22 63

онгол Улс Ковид19 цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас буцалтгүй тусламжаар олгож буй вакциныг тээвэрлэсэн онгоц өнөө өглөө Буянт-Ухаад газардсан бол хоёр дахь ээлжийн вакцин БНХАУ-аас ирж байна. Тодруулбал, Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тус улсаас хандивлаж буй 300 мянган тун Verocell вакциныг тээвэрлэн авчирч байна.

БНХАУ нь өөрийн улсад хөгжүүлэн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортлож байна. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн Verocell вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг ДЭМБ судалж байна. Монгол Улсын ЭМЯ-ны харьяа Хүний эмийн зөвлөл энэхүү вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байгаа ажээ.

Вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц өнөө үдэш 23 цагт бууна.

Холбоотой мэдээ