
УОК-ын өчигдрийн хуралдааныхаа дараа энэ сарын 23-ны өдөр бүх нийтийн хөл хориог цуцлахад албан байгууллагуудыг ямар зохион байгуулалтаар ажиллах төлөвлөгөөг танилцуулсан.
УОК-оос коронавирусийн халдварын түвшин тогтоох өнгөөр ялгасан түр журам гаргаснаа танилцуулав. Түр журамд зааснаар хоёрдугаар сарын 23-наас улсын хэмжээнд голомтын халдвар алаг цоог шар буюу II түвшинд шилжинэ.
Шар түвшний үед:
- уралдаан тэмцээн,
- өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа,
- аялал зугаалга /гэр бүлээс бусад/
- диско баар
- цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүдээс бусад үйл ажиллагааг халдвараас сэргийлэх дэглэмийг сахиулан нээхээр шийдвэрлэсэн. Ингэснээс нийт аж ахуйн нэгжийн 95 хувь нь ажиллаж эхлэхээр боллоо.
Харин танхимын сургалтын үйл ажиллагааг 3-р сарын сарын 10-наас үе шаттай нээхээр төлөвлөн ажиллаж байна гэж мэдээлэв.
Цөөн хүнтэй явуулах танхимын сургалтын үйл ажиллагааг энэ сарын 23-наас нээх үү? гэсэн сэтгүүлчийн асуултад УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “5-10 хүнтэй явуулах сургалтын төвийн үйл ажиллагааг ЕБС-иас үл хамаарч энэ сарын 23-наас нээнэ. Үүнд хэлний болон мэргэжлийн сургалтууд хамаарна” гэж хариулав.
0 cэтгэгдэлтэй