Зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай иргэдийг 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээг үндэслэн хотоос гаргана

2021-02-20 50

Энэ сарын 11-нээс 23-ыг хүртэл  Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож Нэг Хаалга-Нэг шилжилгээг зохион байгуулж буй билээ.

Дээрх зохицуулалттай холбоотойгоор  8-наас хойш Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд Ковид-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдсан зайлшгүй ажиллах 14 салбарын ажилтан албан хаагчдийг Нийслэл хот дотор ажил, гэр хооронд шинжилгээний бичиг, ажлын тодорхойлт, ажлын үнэмлэхээ үзүүлэн зөвхөн ажил гэрийн хооронд хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байгаа.

Харьяа орон нутгийн эмчийн хяналтанд шилжүүлэх 13Б хуудас, оршуулгын ажил, хүнс, малын тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зорилгоор зайлшгүй хөдөлгөөнд оролцох шаардлагатай иргэдийг эрүүл мэндийн сайдын А/29 тушаалын дагуу 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээг үндэслэн хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрнө хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ