Монгол эрдэмтэд шүлснээс ковид-19 халдвар илрүүлэх оношлуур бүтээж байна

2021-02-19 54

Дэлхийн ихэнх орнууд шүлснээс ковид-19 халдварыг илрүүлэх оношлуураар оношилгоо хийн ажиллаж байгаа. Манай улсын тухайд хамар хоолойн залгиураар шинжилгээ хийх сорьцыг импортоор авсаар байна.

Дийлэнх олоншлуурыг Хятад Улсаас авч ажиллаж байгаа. Тэгвэл Монгол эрдэмтэд шүлснээс ковид-19 халдвар илрүүлэх оношлуур өөрсдөө бүтээж туршилтын шатандаа явж байгааг мэдээллээ. Энэ хоёр дугаар сардаа багтаан туршилтын хугацаа дуусч үр дүнг олон нийтэд танилцуулахаар ажиллаж байгааг эх сурвалж хэллээ. Ингэснээр PCR шинжилгээний оношлуур өндөр өртгөөр гаднаас авах шаардлагагүй болно. Энэ нь эдийн засагт болоод иргэдийн эрүүл мэндэд гээд олон талын ач тустай юм.

Холбоотой мэдээ