сайд Ц.НЯМДОРЖ ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯРЫН ЭРХИЙГ ХАСУУЛАХ ЗАХИАЛГА ӨГСӨН ҮҮ?

2019-12-25 367

Өмгөөлөгч Г.Батбаярыг  ёс зүйн доголдол гаргасан хэмээн үзэж  өмгөөлөх эрхийг нь хассан талаар сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллээр цацагдах болсон. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Монголын хуульчдын холбооны ёс зүйн хороо хуралдаж зарим гишүүддээ хариуцлага тооцсон бөгөөд тэдгээр хүмүүс дунл Г.Батбаяр өмгөөлөгчийн нэр багтсан байжээ. Тэгвэл энэ талаар түүний эрхийг хаасан асуудлын цаана Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан гэх мэдээлэл байна. Тодруулбал Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж арванхоёрдугаар сарын 8-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар “Г.Батбаярын өмгөөллийн эрхийг нь түдгэлзүүлж, хариуцлага тооцохгүй бол Хуульчдын холбоог татан буулгана” гэж шантаачилсан байдлаар хэлсэн нь түүний өмгөөллийн эрхийг түдгэлзүүлэхээс өөр аргагүй болсон бололтой.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Холбоотой мэдээ