Япон Улс өчигдраас цар тахлын вакцинжуулалтаа эхэлсэн

2021-02-18 58
Япон Улс өчигдраас цар тахлын вакцинжуулалтаа эхэлсэн. Фпайзерийн вакцин европ, америк зэрэг улс орнуудаас 2 сар хоцорч хийж байна. Үүнийг тайлбарлахдаа япон хүнд хэр таарамжтайг шалгах, клиник туршилт нэлээд цаг авлаа гэж тайлбарлаж байна. 72 сая хүнд энэ вакциныг хийх юм.Ингэхэд манайх вакцин хүлээн зөвшөөрлөө л гэдэг зөвхөн цаасны ажил гүйцэлдүүлэхээ л хэлдэг бололтой. Элэгний вакциныг өөр дээрээ хийлгэж туршиж гэнэ гэж П.Нямдаваа гуайн тухай домог байдаг.
Өчигдрийн байдлаар эмнэлгийн эмч сувилагч, ажилтан, албан хаагчдад хийж эхэлсэн ба үүдний хүлээн авахад очиж тухайн өдрийн биеийн байдлаа анкетаар мэдүүлээд тарилгын өрөөнд очно. 1 хүнд тарих хугацаа 1 минут зарцууллаа гэж мэдээлж байна. Дараа нь 15-20 минут тайван сууж биеийн байдлаа ажиглаад явцгаана. Голдуу “айх болгоомжлох аюул багасч тайван ажиллах болсондоо баяртай байна, сэтгэл сайхан байна” гэх мэтийн яриа өгчээ. 1 сая хүнд фпайзерын вакцин 5, модерна 2.8 тохиолдсон гэх anaphylaxis хүндрэл одоогоор бүртгэгдээгүй байгаа бололтой юм.
Фпайзерын вакцины дараах хүндрэл туршилтыг хугацаанд тариулсан хавь газар өвдөх 70,7%, бие бадайрах 33,4%, толгой өвдөх 29,4%, бие агзайх 11.5%, булчин өвдөх 22,8%, халуурах 11,4%, хавдах 11,0%, үе мөчөөр өвдөх 10,4%, бөөлжис цутгах 8,9% тай гэж мэдээлэгджээ. (CDC мэдээллээр)
Япон нийт 40 мянга орчим эмнэлгийн ажилтнуудад вакцин хийгээд 20 мянга орчим хүнээс вакцины дараах хүндрэлийн талаар судалгаа хийж түүнийгээ нийт иргэддээ ил тод танилцуулна гэж сайд нь мэдэгджээ.
Юм нууц байх тусам нийгэм даяар үл ойлголцол үүсэх тул мэдээллийн ил тод байдлыг чухлыг тэд юу эс андах билээ. Бас вакцинжуулалтын ажлын бүх процесс ил тод, юу болж, яах гэж байгаагаа иргэдэд маш ойлгомжтой тайлбарлаж ирсэн. Шинжлэх ухааны байгууллагадаа итгэх, хэвлэл мэдээллийн байгууллагадаа итгэлтэй байх гэдэг маш сайн зүйл юм даа.Эдгээр мэдээллийг Японы өдөр тутмын Nikkei сониноос тоймолж авлаа.
Эх сурвалж: Япон судлаач О.Жаргалсайхан

Холбоотой мэдээ