Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирлыг ажлаас нь халжээ

2021-02-17 58

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан тул ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуцлага тооцохоо мэдэгдээд байсан. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд тушаал гаргаж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүд 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд ажлын тусгай горимоор ажиллах талаар Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй, хариуцсан байгууллагын төрийн албан хаагчдын ёс зүйн байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас ХААДС-ийн зарим албан хаагч ажлын хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан тул сангийн захирал Н.Төмөрхүүд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирлыг ажлаас нь халжээ

Холбоотой мэдээ