Ерөнхий сайдын дүү У.Давхарбаярын Эрдэнэт үйлдвэртэй 712 мянган ам.долларын гэрээ хийсэн баримт ил болов

2019-12-25 506

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр Тэнгэр суудал ХХК-иараа дамжуулж 2014 онд “Эрдэнэт” үйлдвэрт 353 мянган ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн баримт саяхан ил болсон. Тэгвэл У.Давхарбаярын Тэнгэр суудал ХХК 2016 онд Эрдэнэт үйлдвэрт 712 мянган ам.долларын бүтээгдэхүүн дахин нийлүүлсэн баримт ил болоод байна. Энэхүү 712 мянган ам.доллар нь өнөөдрийн төгрөгийн ханшаар 2 тэрбум орчим төгрөг болж байна. Түүнийг гэрээ хийх үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Ц.Даваацэрэн, хуулийн хэлтсийн даргаар А.Цэдэнсодном нар ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ