Автомашины азын 3000 гаруй дугаарыг хууль бусаар зарсан ажилтнуудыг шалгаж байна

2021-02-16 64

Автомашины азын дугаарыг хууль бусаар худалдсан албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, автомашины азын 3000 гаруй дугаарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үзүүлж олгосон Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн ажилтныг АТГ-аас мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 2020 онд Зам, тээврийн хөгжлийн яаманд хоёр удаагийн зөвлөмж өгч, журам шинэчлэх ажлын хэсгийн гурван удаагийн хурал, сайдтай хоёр удаагийн уулзалт зохион байгуулжээ. Энэ ажлын үр дүнд авлигын шалтгаан бүхий журам өөрчлөгдөж, автомашины азын дугаарыг үнэ хаялцуулах ажил хийж байгаа аж. Ингэснээр дуудлага худалдаагаар зарсан азын дугаарын мөнгө улсын төсөвт орох боломжтой боллоо. Одоогийн байдлаар азын дугаарын дуудлага худалдаа үргэлжилж байгаа бөгөөд 0001 УАР сери дугаарыг 427 сая төгрөгөөр зараад байна.

 

 

Автомашины азын 3000 гаруй дугаарыг хууль бусаар зарсан ажилтнуудыг шалгаж байна

Холбоотой мэдээ