ШИНИЙН ХОЁРНЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ УЧИР ДАЛЛАГА АВДАГ

2021-02-13 90

Шинийн хоёрны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэж амжвал тэр жилдээ санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, олз омог, аз хиймортой явдаг гэж өвөг дээдэс бэлэгшээдэгтэй холбоотой ажээ.Иймээс хормын дотор гараад өнгөрдөг тахир сарыг олж харвал заавал хүслээ шивнэж, мөнгө төгрөгөөр даллага авч, тэр мөнгөө бүтэн жил хадгалдаг байна.Ер нь монголчууд нар сар, уул ус, шүтээндээ ойрхон явж, өргөл, идээ будаа байнга өргөх нь өлзий дэмбэрэлтэй, ерөөл буянтай явна хэмээн үзэж, ихэд бэлэгшээдэг уламжлалтай.Тиймээс шинийн нэгний алтан нар, шинийн хоёрны тахир сар монголчуудын залбирдаг, мөргөдөг, өргөл өргөдөг гол шүтээн билээ.

Шинийн хоёрны сарандаа хүслээ шивнээрэй

Шинийн 2-ны сарыг зурагчин Р.Бямбадорж гэрэл зурагт буулгажээ.
Хаврын тэргүүн сарын шинийн 2-ны саранд “хүслээ шивнэж хэтэвчээрээ даллавал сар томрохын хэрээр эд баялаг арвидаж, хүсэл бүхэн” биелдэг гэдэг.ШИНИЙН 2-ны шөнө гарах сарыг алдахгүй олж харж, хүслээ шивнэхдээ сүү өргөвөл зохилтой. Мөн шинэ сарны энергийг мөнгө дуудахад хэрхэн ашиглах, сарны тэмдэглэл хийх, аяга усаар шившлэг хийх зэргээр зан үйл хийдэг бол мөнгөн аяганд ус хийж, усандаа хүслээ шивнэн сарны гэрэл тусахаар байрлуулж хоноод, өглөө гэгээ орохоос өмнө уудаг үйл байдаг аж.

Холбоотой мэдээ