Цагаан сараар зөвхөн 3 шалтгаанаар гэрээс гарч болно

2021-02-11 58

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд зөвхөн дараах гурван төрлийн үйлчилгээг авахаар гэрээс гарах боломжтой. Үүний тулд өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.

  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
  • Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
  • Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.

Холбоотой мэдээ