Монгол Улс Спутник-V вакцинд хэрэглэх эрх олголоо

2021-02-10 66

МУ-ын ЭМЯ-наас спутник-в вакцинд хэрэглэх эрх олгосон тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдэгджээ. Энэ улсад вакциныг нэмэлт эмнэлзүйн туршилтгүйгээр яаралтай байдлаар ашиглах зөвшөөрлийн журмаар батласан байна.

Онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг Монгол улсын эм үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компани болох Монгол Эмимпекс Концерн ХХК-ийн тусламжтайгаар авсан байна. Ингэснээр Монгол улс спутник-в вакцинд зөвшөөрөл олгосон 23-дахь улс болж байгаа юм. Монголоос өмнө ОХУ, Беларусь, Аргентин, Боливи, Серби, Алжир, Палестин, Венесуэл, Парагвай, Туркменистан, Унгар, АНЭУ, Иран, Бүгд Найрамдах Гвиней, Тунис, Армени, Мексик, Никарагуа, Српская Республика (Босни ба Герцеговинийн аж ахуйн нэгж), Ливан, Мьянмар, Пакистан зэрэг улсад хэрэглэх зөвшөөрөл олгоод байсан.

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев хэлэхдээ ““Монгол дахь түншүүд Лансет сэтгүүлд нийтлэгдсэнээр батлагдсан өндөр үр дүнтэй, аюулгүй байдлаа харуулсан спутник-в вакцины клиник туршилтын өгөгдлийг нарийвчлан судалж үзээд вакцинд зөвшөөрөл олгохоор шийдсэн. Спутник-в бол дэлхийд тэргүүлэгч вакцины нэг бөгөөд вакцины бүртгэлийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна” гэжээ.

Эх сурвалж:  Sputnikvaccine.com

Холбоотой мэдээ