САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭХЭН ГАВЬЯАТУУД ТӨРӨН ГАРЛАА

2021-02-10 83

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төрийн дээд цол гардуулсан.  Тэгвэл Монгол Улсын гавьяат багш цолоор

Доктор, профессор, ахмад багш Чимидийн Гомбосүрэн,

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын тэнхимийн багш Чимидийн Дагшигдорж

Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат ерөнхий боловсролын 23-р сургуулийн захирал Цэрэндэжидийн Цолмонбаатар нарыг шагнасан байна. 

Цэрэндэжидийн Цолмонбаатарийн хувьд боловсролын салбарт тасралтгүй 30 орчим  жил ажиллаж байгаа бөгөөд  бага ангийн багшаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж бага дунд , ахлах сургуулийн сургалтын менежер , гадаад хэлний сургалттай лаборатори 23-р сургуулийн захиралын албан тушаалыг нэр төртэйгээр хашиж байна. Цаашлаад   боловсролын салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа олон мянган багш нарын төлөөлөл юм.

Холбоотой мэдээ