Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр замыг бид орхиж болохгүй…

2021-02-09 69
Богдхан төмөр замыг бид орхиж болохгүй. Хүссэн ч, эс хүссэн ч Улаанбаатар хотыг тойрсон хөгжлийн төлөвлөлт хийхээс өөр гарц байхгүй. 100 орчим км тус төмөр зам ашиглалтад орсноор чингэлэг тээврийн ачаалал 60 хувь буурахаас гадна эдийн засаг, хот төлөвлөлт, нийгмийн олон чухал ач холбогдолтой.
Богдхан төмөр замтай холбоотой ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулж танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болголоо.
Мөн дүрмийн сан, тариф болон зорчигч тээвэртэй холбоотой асуудлыг судлах, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ