ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ БАЙРТАЙ БОЛГОВ

2021-02-09 58
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Улиастай сумын захуудын үйл ажиллагаатай танилцаж, худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож ажилласан билээ. Энэ үeэр гадаа талбайд ил задгай худалдаа эрхэлж буй малчид, иргэдтэй уулзаж, тэднийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд худалдаа үйлчилгээгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
Аймгийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумын ЗДТГ, МХГ хамтран гадаа худалдаа эрхлэгчдийг “Ундрам” худалдааны төвийн нэг давхарт оруулж, түрээсийн төлбөрийг сумын ЗДТГ-аас хариуцахаар шийдвэрлэлээ. Цар тахлын аюул улс орон даяар нүүрлээд буй энэ цаг үед ард иргэд аюулгүй, найдвартай хүнс хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм.

Холбоотой мэдээ